bnr-0
Тарифын улмаас жүржийн шүүсний үнэ 25 хувиар өсөх эрсдэлд оржээ
07 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Johanna Foods компани тарифын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Цагаан ордныг шүүхэд өгчээ.
  • Тариф хэрэгжсэн тохиолдолд жүржийн шүүсний үнэ 20–25 хувиар өсөх магадлалтай гэж тус компани анхааруулсан байна.
  • Тус компани нь Walmart, Aldi, Safeway, Albertsons зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд өтгөрүүлээгүй жүржийн шүүс нийлүүлдэг аж.
Тариф хэрэгжсэн тохиолдолд жүржийн шүүсний үнэ 20–25 хувиар өсөх магадлалтай юм.

АНУ-ын Johanna Foods компани Бразил улсаас импортолдог жүржийн шүүсэнд тариф ногдуулахыг оролдож буй Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Цагаан ордныг шүүхэд өгчээ. Тариф хэрэгжсэн тохиолдолд жүржийн шүүсний үнэ 20–25 хувиар өсөх магадлалтай гэж тус компани анхааруулсан байна.

Трамп энэ сарын 9-нд Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвад илгээсэн захидалдаа наймдугаар сарын 1-нээс эхлэн Бразилаас импортолж буй бүх бараанд 50 хувийн импортын тариф ногдуулахаа мэдэгдсэн.

Трамп мөн Бразилыг АНУ-д тогтворгүй худалдааны алдагдал үүсгэж байна гэж буруутгасан. Гэвч өнгөрсөн онд АНУ болон Бразил улсын худалдааны эргэлт 7 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. 

Хэрэв энэхүү тариф хэрэгжиж эхэлбэл Johanna Foods компани жилд 68 сая ам.долларын хохирол хүлээх төлөвтэй байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Роберт Факкина дурдлаа. 

Тус компани нь Walmart, Aldi, Safeway, Albertsons зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд өтгөрүүлээгүй жүржийн шүүс нийлүүлдэг бөгөөд энэ төрлийн шүүсний дотоодын нийлүүлэлтийн 75 хувийг дангаар хангадаг аж.  

mobile-logo