- Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
- Экспорт эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллароор буурахад нүүрс 1.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
- Харин зэсийн хүдэр ба баяжмал, жоншны хүдэр, баяжмал, цайрын хүдэр, баяжмалын экспорт тус хугацаанд өссөн байна.

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 4.2 тэрбум ам.доллар, импорт 3.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 683.2 сая ам.долларын ашигтай гарлаа. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, экспорт 14.1 хувиар, тэнцэл 54.8 хувиар тус тус буурчээ. Харин импорт тус хугацаанд 3.9 хувиар өссөн байна.
Экспорт эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллароор буурахад нүүрс 1.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр ба баяжмал, жоншны хүдэр, баяжмал, цайрын хүдэр, баяжмалын экспорт тус хугацаанд өссөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс өсөхөд суудлын автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги, гар утас, согтууруулах ундаа, тунгаар савлагдсан эмийн импорт өссөн нь голлон нөлөөлжээ.