bnr-0
Улаанбаатарт өнөөдөр түр зуурын бороотой, +22 хэм байна
06 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Өнөөдөр нийслэлд үүлэрхэг, түр зуурын бороотой байх төлөвтэй байна
  • Аянга цахилгаанаас болгоомжтой байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
  • Ихэнх нутгаар зөөлөн салхитай байх ч зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Улаанбаатарт өнөөдөр түр зуурын бороотой.

Өнөөдөр нийслэлд үүлэрхэг, түр зуурын бороотой байх төлөвтэй байна. Өдрийн туршид +21...+22 хэм дулаан байх бол 11:00–15:00 цагийн хооронд бороо орох магадлалтай байгаа бөгөөд аянга цахилгаанаас болгоомжтой байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Өнөөдөр мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутагт усархаг аадар бороо орохыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор тухайн бүс нутгийн иргэд, малчид, тээвэрчид аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн болон гол мөрний үерээс болгоомжлох шаардлагатайг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын төлөвөөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх ба баруун болон төвийн аймгуудын зарим хэсэг, говийн зүүн бүс, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Ихэнх нутгаар зөөлөн салхитай байх ч зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Агаарын температурын хувьд нутгийн хойд хэсгээр сэрүүсэх бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +26…+31 хэм, харин говийн өмнөд бүс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 хэм дулаан байх нь. Бусад нутгаар өдөртөө +23…+28 хэмийн хооронд хэлбэлзэнэ.

Цаг уурын нөхцөл байдал ийнхүү огцом хэлбэлзэж байгаа энэ үед аянгад цохиулах, түр зуурын үерийн аюултай нөхцөл үүсч болзошгүй тул алслагдсан, уулархаг бүсэд зорчихоос зайлсхийж, цаг агаарын мэдээллийг тогтмол авч байхыг холбогдох байгууллагууд сэрэмжлүүлж байна.   

mobile-logo