Путин, Трамп нар хэлэлцээний ширээнээс татгалзаж, Орос-Украины энхийн хэлэлцээ урагшлах найдвар замхрав
05 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
- Орос, Украины дээд хэмжээний энхийн хэлэлцээ Туркт өнөөдөр болох товтой ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар оролцохоос татгалзсанаар хэлэлцээ урагшлах найдвар замхрав.
- Лхагва гарагийн орой Кремль Истанбулд илгээх төлөөлөгчдийнхөө нэрсийг зарлахад Путин оролцохгүй нь тодорхой болсон юм.
- Украины Ерөнхийлөгч Зеленский уг хэлэлцээнд биечлэн оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Путин, Трамп нар хэлэлцээний ширээнээс татгалзаж, Орос-Украины энхийн хэлэлцээ хойшлов.
Орос, Украины дээд хэмжээний энхийн хэлэлцээ Туркт өнөөдөр болох товтой ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар оролцохоос татгалзсанаар хэлэлцээ урагшлах найдвар замхрав.
Өнгөрсөн ням гарагт Путин энэ долоо хоногт Истанбулд ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй “шууд хэлэлцээ хийхэд бэлэн” гэж мэдэгдсэн ч биечлэн оролцох эсэхээ батлаагүй байсан. Харин лхагва гарагийн орой Кремль Истанбулд илгээх төлөөлөгчдийнхөө нэрсийг зарлахад Путин оролцохгүй нь тодорхой болсон юм.
АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нар оролцохгүй нь ийнхүү нэгэнт тодорхой болсон тул Украины Ерөнхийлөгч Зеленский уг хэлэлцээнд биечлэн оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ