bnr-0
Хятадын Засгийн газрын 50 жилийн хугацаатай тусгай бондын өгөөж түүхэн доод түвшинд тогтох төлөвтэй байна
06 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
  • Хөрөнгийн зах зээл дэх Хятадын бондуудын эрэлт өндөр хэвээр байгаа тул тус улсын Засгийн газраас гаргахаар төлөвлөж буй 50 жилийн хугацаатай тусгай бондын өгөөж түүхэн доод түвшинд тогтох төлөвтэй байна.
  • БНХАУ-ын Засгийн газраас өнөөдөр нийт 35 тэрбум юань буюу 4.8 тэрбум ам.долларын дүн бүхий, 50 жилийн хугацаатай тусгай бондыг зах зээлд нээлттэй арилжихаар зэхэж байна.
  • Энэхүү бонд нь тус улсын Засгийн газраас энэ онд гаргахаар төлөвлөж буй нэг их наяд юанийн тусгай үнэт цаасны багцын нэг хэсэг юм.
Тавдугаар сард Хятадын өргөн хэрэглээний барааны үнэ хүлээгдэж байснаас бага өсөж, үйлдвэрийн үнэ 20 дахь сардаа дараалан буурсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээ авах орон зай байгааг харуулсан юм.

Хөрөнгийн зах зээл дэх Хятадын бондуудын эрэлт өндөр хэвээр байгаа тул тус улсын Засгийн газраас гаргахаар төлөвлөж буй 50 жилийн хугацаатай тусгай бондын өгөөж түүхэн доод түвшинд тогтох төлөвтэй байна.

БНХАУ-ын Засгийн газраас өнөөдөр нийт 35 тэрбум юань буюу 4.8 тэрбум ам.долларын дүн бүхий, 50 жилийн хугацаатай тусгай бондыг зах зээлд нээлттэй арилжихаар зэхэж байна. Тус үнэт цаасын өгөөж 2.58 хувийн түвшинд тогтох төлөвтэй бөгөөд энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард хүрч байсан бүх цаг үеийн хамгийн доод үзүүлэлтээс ердөө нэг пунктээр өндөр үзүүлэлт юм.

Энэхүү бонд нь тус улсын Засгийн газраас энэ онд гаргахаар төлөвлөж буй нэг их наяд юанийн тусгай үнэт цаасны багцын нэг хэсэг юм.

Тавдугаар сард Хятадын өргөн хэрэглээний барааны үнэ хүлээгдэж байснаас бага өсөж, үйлдвэрийн үнэ 20 дахь сардаа дараалан буурсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээ авах орон зай байгааг харуулсан юм.

Тус улсын Засгийн газраас өнгөрсөн сард зах зээлд гаргасан 20 жилийн хугацаатай бонд нь нийт хэмжээнээс дөрөв дахин өндөр дүнтэй захиалга авсан юм. Түүний өмнө тус улсын Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын үнэ зах зээлд 25 хувиар өсөж, улмаар арилжааг зогсоохоос аргагүйд хүрч байжээ.

Хятад улс хамгийн сүүлд гуравдугаар сарын 22-нд 50 жилийн хугацаатай Засгийн газрын бонд гаргасан бөгөөд бондын өгөөж 2.65 хувьтай байсан нь тухайн үедээ түүхэнд байгаагүй доод үзүүлэлт байсан бөгөөд уг үнэт цаасны захиалга болон арилжааны харьцаа 3.81 байжээ.   

 

mobile-logo