Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас яаралтай тусламжийн үед ашиглагдах сармагчны цэцэг (mpox) өвчнийг оношлох шинжилгээний анхны зөвшөөрлийг "Abbott Laboratories"-д олголоо.
Mpox-ийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ болох Alinity m MPXV шинжилгээ нь хүний арьсны арчдасаас mpox вирусийн ДНК-г илрүүлэх боломжийг олгох аж.
Тус байгууллага яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах гурван шинэ mpox оношилгооны туршилтыг үнэлж байгаа бөгөөд mpox оношилгооны хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бусад үйлдвэрлэгчидтэй ярилцаж байгаа байна.
Mpox вирус нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад дэгдэж, хөрш зэргэлдээ Бурунди, Уганда, Руанда зэрэг улсад эрчимтэй тархаад буй. Түүнчлэн Швед, Тайланд, Энэтхэг улсад халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.