Манай улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага байна
12 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
- Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байна.
- 2023 оны Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар Монгол хүн нэг өдөрт дунджаар 13.6 ам.долларын бүтээмжтэй ажилладаг аж.
- Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 190 улсаас 107 дугаарт жагсаж байна.

Өндөр хөгжилтэй Люксембург, АНУ, Ирланд зэрэг улсын иргэдийн ажлын бүтээмж манай улсын үзүүлэлтээс 10 дахин өндөр бөгөөд үр дүнд нь дундаж орлого ч харьцангуй их байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байна.
Хөдөлмөрийн бүтээмж нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, хүн амын амьжиргааны түвшний өөрчлөлтийг илэрхийлэх чухал үзүүлэлтүүдийн нэг. Бүтээмж дээшилбэл хүн амын амьжиргааны түвшин сайжирч, инфляцын түвшин буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
2023 оны Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар Монгол хүн нэг өдөрт дунджаар 13.6 ам.долларын бүтээмжтэй ажилладаг аж. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 190 улсаас 107 дугаарт жагсаж байна.
Өндөр хөгжилтэй Люксембург, АНУ, Ирланд зэрэг улсын иргэдийн ажлын бүтээмж манай улсын үзүүлэлтээс 10 дахин өндөр бөгөөд үр дүнд нь дундаж орлого ч харьцангуй их байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ