- Хиймэл оюуны чатботыг ашиглахад гарч буй томоохон зардлуудын нэг бол таны “эелдэг байдал” болохыг OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман дурдлаа.
- Хэрэв та ChatGPT-г ашиглах явцад “хэлж өгнө үү”, “баярлалаа” эсвэл “please”, “thank you” гэх үгнүүдийг ашигладаг бол энэ нь хэдэн арван сая ам.долларын цахилгааны зардал гаргадаг байна.
- Түүнчлэн ChatGPT-ийн premium хэрэглэгчдэд бол эелдэг байдал нь илүү зардал дагуулж байдаг аж.

Хиймэл оюуны чатботыг ашиглахад гарч буй томоохон зардлуудын нэг бол таны “эелдэг байдал” болохыг OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман дурдлаа.
Хэрэв та ChatGPT-г ашиглах явцад “хэлж өгнө үү”, “баярлалаа” эсвэл “please”, “thank you” гэх үгнүүдийг ашигладаг бол энэ нь хэдэн арван сая ам.долларын цахилгааны зардал гаргадаг байна. Хэрэглэгчид AI-д хандан “гуйя” эсвэл “баярлалаа” гэх мэт хүндэтгэлийн үг хэллэг ашигладаг нь цахилгаан зарцуулалтад нөлөөлдөг бөгөөд энэ нь хэдэн арван сая ам.доллар болж хувирдаг хэмээн Алтман мэдэгджээ.
AI-тай харилцахдаа эелдэг байх нь хэнд ч гэмгүй зүйл мэт санагдаж болох ч хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний зарцуулалт нэмэгддэг. Түүнчлэн ChatGPT-ийн premium хэрэглэгчдэд бол эелдэг байдал нь илүү зардал дагуулж байдаг аж.
AI нь мэдээж хүн биш ч гэлээ, хэрэглэгчид эелдэг ханддаг байна. АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар, америкчуудын 67 хувь нь AI туслахуудтай харилцахдаа эелдэг байдал гаргадаг болох нь тогтоогджээ.
ChatGPT-ийн хэрэглээ дэлхийн хэмжээнд тэлсээр байгаа бөгөөд тус хэрэгслийг долоо хоногт 800 сая идэвхтэй хэрэглэгч ашиглаж байгаа гэх тооцоо бий. Энэ нь дэлхийн хүн амын 10 хувьтай тэнцэнэ. AI бидний өдөр тутмын амьдралын хэсэг болсноор түүний байгаль орчин, тогтвортой байдалд үзүүлэх нөлөө нь улам чухал асуудал болоод байна.