bnr-0
Халаас хөнгөлж, дурсамж арвижуулах Coachella 2026: Монгол залуус анхаарлаа хандуулаарай
04 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Монголоос Coachella-д оролцох нийт өртөг 2,059–5,799 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.
  • Улаанбаатараас Лос Анжелес руу нисэх нь илүү хямд бөгөөд дотоодын тээвэр ашиглан Индио руу зорчдог.
  • Төлбөрөө хувааж төлөх, эрт захиалах, найз нөхдөөрөө хамтрах нь зардал бууруулах гол арга замууд юм.
Наадмын тасалбарын үнэ 599–649 ам.доллар, VIP бол 1,199–1,399 ам.доллар.

Хөгжмийн урлагт хайртай, дэлхийн соёлын урсгалаас хоцрохыг хүсдэггүй монгол залуусын хувьд Coachella бол зүгээр нэг наадам бус мөрөөдөл. Энэ жил очиж амжаагүй бол гонсойх хэрэггүй. Харин ч 2026 оны наадамд илүү ухаалаг, зардлаа тооцоолсон, бэлтгэлтэйгээр очих боломж бүрдээд байна.

Наадмын тасалбарын үнэ 599–649 ам.доллар, VIP бол 1,199–1,399 ам.доллар. Автобусны үйлчилгээтэй хамт бол 679–779 ам.доллар болж нэмэгдэнэ. Харин хамгийн чухал нь — Coachella-ийн албан ёсны сайтаар дамжуулж тасалбараа хэсэгчлэн төлөх боломжтой. Өнгөрсөн 2025 онд тасалбар эзэмшигчдийн 60 хувь нь энэ боломжийг ашигласан нь санхүүгийн дарамтаа хэсэгчлэх үр дүнтэй арга гэдгийг нотолж байгаа юм.

Нислэгийн зардлыг харвал Улаанбаатараас Лос Анжелес руу хоёр талын тийз 1,000–1,500 ам.доллар. Энэ тавдугаар сараас эхлэн Америкийн United Airlines Монгол руу шууд нислэгтэй болж буй нь ирэх жилийн том давуу тал. Харин Палм Спрингс рүү шууд нисвэл 1,200–1,800 ам.доллар шаардагддаг. Иймээс аялагчид ихэвчлэн Лос Анжелест газардаж Индио хот руу галт тэрэг, автобус эсвэл түрээсийн машинаар очихыг илүүд үздэг. Энэ нь зөвхөн хямд төсөр бус аяллын уян хатан байдлыг ч хангадаг ажээ.

Байрны хувьд автомашинтай кэмпинг хийх нь хамгийн хямд сонголт бөгөөд 160 ам.доллараар тухлах боломжтой. Бэлэн майхантай багц 325 ам.доллар хүрнэ. Харин тав тухыг илүүд үзвэл зочид буудал, Airbnb, эсвэл бүр тансаг зэрэглэлийн багцууд ч бий. Гэхдээ үнэ нь 2,000 ам.доллараас дээш гарна.

Өдөр тутмын зардал хоол, уух зүйлсэд 100–150 ам.доллар, бусад хэрэглээнд 50–100 ам.доллар шаардагдах тооцоотой. Ийнхүү бүх зардлыг нэгтгэвэл, хамгийн хэмнэлттэй хувилбар 2,059 ам.доллар, дундаж нь 2,624 ам.доллар, харин тансаг аялал 5,799 ам.доллар болж байна.

Иймд Coachella 2026-д зэхэж буй хэн бүхэнд хэдэн зөвлөгөө өгье. Тасалбар, нислэг, байрны захиалгаа аль болох эрт хийх нь маш чухал. Найз нөхдөөрөө хамт явбал зардлаа хуваалцах боломжтой. Мөн наадмын хоёр дахь долоо хоногийн тасалбар харьцангуй хямд байдгийг мартаж болохгүй.

Харин энэ жил Coachella-г алгассан бол Монголд зохион байгуулагддаг Playtime 2025 наадам ч дутахгүй сонголт юм. Ирэх долдугаар сард болох уг наадам жилээс жилд соёлын урсгалыг тодорхойлсон, олон улсын зочдыг татсан арга хэмжээ болон хөгжиж буй. Соёл, дурсамж, хөгжим гурав нэг дор орших энэ наадмыг зорихоор төлөвлөхөд ч бас одооноос эхлэх хэрэгтэй.

Хүсэл мөрөөдлөө гадаад, дотоодгүй биелүүлэх боломж бидэнд үргэлж бий. Харин үүний тулд сайн төлөвлөж, ухаалгаар хөдлөх л хэрэгтэй.  

mobile-logo