- НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас гаргасан шинэ тайланд дурдсанаар, дэлхийн хиймэл оюун ухааны зах зээл 2023 онд 189 тэрбум ам.доллар байсан бол 2033 он гэхэд 4.8 их наяд ам.долларт хүрэхээр байна.
- 2033 он гэхэд хиймэл оюун нь дэлхийн технологийн зах зээл дэх эзлэх хувиа 7 хувиас 29 хувь болгож дөрөв дахин өсгөх ба салбартаа гол ноёрхогч хүч болох төлөвтэй байна.
- Дэлхийн хэмжээнд авч үзвэл, хиймэл оюун нь нийт ажлын байрны 40 хувьд нөлөөлөх боломжтой гэж үзэж байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас гаргасан шинэ тайланд дурдсанаар, дэлхийн хиймэл оюун ухааны зах зээл 2023 онд 189 тэрбум ам.доллар байсан бол 2033 он гэхэд 4.8 их наяд ам.долларт хүрэхээр байна. Энэ нь ердөө 10 жилийн дотор 25 дахин өснө гэсэн үг юм.
2033 он гэхэд хиймэл оюун нь дэлхийн технологийн зах зээл дэх эзлэх хувиа 7 хувиас 29 хувь болгож дөрөв дахин өсгөх ба салбартаа гол ноёрхогч хүч болох төлөвтэй байна.
Хиймэл оюуны хөгжүүлэлт өндөр хөгжилтэй, том эдийн засагтай орнуудад төвлөрч байгаа нь тэдний чадвартай боловсон хүчний давуу байдалтай холбоотой талаар тус тайланд дурджээ.
2022 онд ихэнх нь АНУ болон БНХАУ-д төвтэй 100 компани дэлхийн нийт хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлсэн. Мөн АНУ болон БНХАУ нийт хиймэл оюуны патентын 60 хувийг эзэмшиж, дэлхийн хиймэл оюуны сэдэвтэй эрдэм шинжилгээний нийтлэлүүдийн гуравны нэгийг үйлдвэрлэж байна.
Хиймэл оюун ухаан хэдийнээ олон салбарыг өөрчилж эхэлсэн. Үүнд контент бүтээл, бүтээгдэхүүн дизайны шийдэл, кодчлол, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг орж байна. Дэлхийн хэмжээнд авч үзвэл, хиймэл оюун нь нийт ажлын байрны 40 хувьд нөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Харин өндөр хөгжилтэй орнуудад энэ тоо гуравны нэг хүрэх төлөвтэй байгааг тус тайланд онцолжээ. Ажлын байрыг орлох гэхээс гадна нийт хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны 27 хувийг хиймэл оюунтай уялдуулан сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлж, хүний чадварыг дэмжих боломжтой юм.