bnr-0
Технологийн шинэ эрин: Монголд 5G сүлжээ өнөөдрөөс нэвтэрлээ
1 өдрийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Монгол Улс 5G технологийг албан ёсоор нэвтрүүлж, үүрэн холбооны дараагийн үе шат руу шилжив
  • Үндэсний үүрэн холбооны Mobicom, Unitel, Skytel, GMobile, ONDO зэрэг оператор компаниуд харилцаа холбооны тав дахь үеийн системийн радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардан авлаа.
  • 5G сүлжээ нь зөвхөн хурд биш, эдийн засаг, ухаалаг хот, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт дижитал шинэчлэлийн хөшүүрэг болж байна
Үндэсний үүрэн холбооны Mobicom, Unitel, Skytel, GMobile, ONDO зэрэг оператор компаниуд харилцаа холбооны тав дахь үеийн системийн радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардан авлаа.

Монгол Улс өнөөдрөөс эхлэн тав дахь үеийн үүрэн холбооны технологи болох 5G сүлжээг хэрэглээндээ албан ёсоор нэвтрүүлж харилцаа холбооны шинэ эринд хөл тавилаа. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам энэ онд үе шаттайгаар 5G сүлжээг орон даяар нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 16-нд орон даяар 5G сүлжээ асаж, үндэсний үүрэн холбооны Mobicom, Unitel, Skytel, GMobile, ONDO зэрэг оператор компаниуд харилцаа холбооны тав дахь үеийн системийн радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардан авлаа.

Ингэснээр манай улс 5G технологийг албан ёсоор нэвтрүүлсэн Ази тивийн долоо дахь орон болж байна.

5G технологи нь зүгээр нэг хурдан интернэт бус дараагийн шатны ухаалаг сүлжээний дэд бүтэц юм. Хоцролт бараг үгүй, секундэд олон гигабит хурдтай, олон сая төхөөрөмжийг нэгэн зэрэг холбох боломжтой бөгөөд уг сүлжээ нь ухаалаг хот, өөрийгөө жолооддог автомашин, алсын зайн эмчилгээ, өндөр технологийн хөдөө аж ахуй зэрэг шинэ шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэхэд гол тулгуур технологи болж байна.

5G сүлжээ гэдэг бол зөвхөн хурдан интернэт биш юм. Энэ бол шинэ эдийн засаг, технологид суурилсан дараа үеийн аж үйлдвэрлэл юмхэмээн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Ц.Баатархүү сайд онцоллоо.

Технологийн хөгжил дэлхий даяар хурдтай урагшилж буй энэ үед Mobicom-ын эцэг компани болох Японы KDDI корпораци DASAN Zhone Solutions-ийн төхөөрөмж ашиглан 10 гигабит хурдтай интернэтийг арилжааны түвшинд нэвтрүүлсэн нь онцлох жишээ болж байна. Энэ нь Монгол дахь дэд бүтцийн хөгжлийг илүү хурдан шатанд гаргах боломжийг давхар харуулж байгаа юм.

Өнөөдөр мэдээлэл, харилцаа холбооны салбарын хувьд мартагдашгүй өдөр болж байна. Мобиком компани энэхүү 5G технологийн боломжийг хамтдаа судалж, хэрэгжүүлэх аяллын нэг хэсэг болж байгаад би маш баяртай байна. Харин одоо бидний зорьж буй зүйл бол зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй, 21 аймгийн төвүүдэд ч 5G сүлжээг удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Бид энэ хамрах хүрээг жил бүр тэлэх зорилготой байна.

Үүрэн холбооны 5G сүлжээний хэрэглээ нь ухаалаг хот, автомат үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт системийн шинэчлэл авчрах төлөвтэй байна. Хөдөө аж ахуйн салбарт ч 5G нь ногоон хувьсгалыг дэмжих шинэ гарц болж байна. IoT төхөөрөмжүүдээр хөрсний чийг, усны хэрэглээ, ургамлын өсөлтийг хянах боломж бүрдсэнээр нарийн тооцоотой хяналт хийх шинэ шат эхэлж байна. Эрүүл мэндийн салбарт өндөр хурдтай, тогтвортой холболт нь алсын зайн оношилгоо, хиймэл оюунд суурилсан эмчилгээний шийдлүүдийг хөдөө орон нутагт хүртээмжтэй болгох юм.

Монгол Улс 4G технологийг богино хугацаанд бүх аймаг, сумдад амжилттай нэвтрүүлсэн туршлагатай. Өндөр дата хэрэглээ, залуу хүн ам, ухаалаг төхөөрөмжийн нэвтрэлт зэрэг суурь нөхцөл байгаагийн үр дүнд 5G технологийг түгээх дараагийн алхам ийнхүү бодитоор хэрэгжиж эхэллээ.

Өнөөдөр мэдээлэл, харилцаа холбооны салбарын хувьд мартагдашгүй өдөр болж байна. Мобиком компани энэхүү 5G технологийн боломжийг хамтдаа судалж, хэрэгжүүлэх аяллын нэг хэсэг болж байгаад би маш баяртай байна. Харин одоо бидний зорьж буй зүйл бол зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй, 21 аймгийн төвүүдэд ч 5G сүлжээг удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Бид энэ хамрах хүрээг жил бүр тэлэх зорилготой байнахэмээн Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима дурдлаа. 

Шинэ сүлжээ нь зөвхөн харилцаа холбооны салбарын хөгжилд бус, үндэсний дижитал эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварт томоохон түлхэц болох хүлээлттэй юм. 5G технологи нь Монголын эдийн засгийн бүтэц, бизнесийн орчин, төрийн үйлчилгээний чанарыг цогцоор нь шинэчлэх технологийн үндэс суурь болох хүлээлттэй байна.  

mobile-logo