bnr-0
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1964 болж, хавьтал 33,000 давлаа
05 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1964, хавьтал 33,000 гаруй, нас баралтын 1 тохиолдол бүртгэгдээд байна.
  • Нийт лабораториор батлагдсан тохиолдлын 1390 нь эдгэжээ.
  • ХӨСҮТ-өөс эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг зөвлөв.
328 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 246 иргэн эмчлүүлж байна

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчин нь халдварлах эрсдэл өндөртэй ч вакцин хийлгэснээр түүнээс сэргийлэх боломжтой гэдгийг онцлов. 2025 оны тавдугаар сарын 16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1964, эдгэрсэн 1390, хавьтал 33,000 гаруй, нас баралт 1 тохиолдол бүртгэгдээд байна.Харин 328 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 246 иргэн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин  гэдгийг онцлов. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон гарч байгаа аж. Тиймээс, сургуулийн орчинд хүүхэд, өсвөр үеийнхэн халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан, хамрагдсан эсэхээ лавлаж өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах боломжтой аж. ХӨСҮТ эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг зөвлөв.  

mobile-logo