- Японы эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх улирлаас 0.2 хувиар агшсан үзүүлэлттэй гарлаа.
- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдал Японы экспортод сөргөөр нөлөөлж, 0.6 хувиар буурахад хүргэжээ.
- Гэвч жилийн дүнгээр Японы ДНБ 1.7 хувиар өссөн нь 2023 оны эхний улирлаас хойших хамгийн өндөр өсөлт боллоо.

Японы эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх улирлаас 0.2 хувиар агшсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлт бөгөөд тус улсын экспорт огцом буурсантай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Түүнчлэн өмнөх жилийн мөн үеийн үзүүлэлтээс 0.7 хувиар агшсан үзүүлэлттэй байгаа юм.
Reuters-ийн санал асуулгад оролцсон эдийн засагчид эдийн засаг 0.1 хувиар агшина гэж таамаглаж байсан ч ийнхүү хүлээлтээс давсан уналт үзүүлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдал Японы экспортод сөргөөр нөлөөлж, 0.6 хувиар буурахад хүргэжээ.
Гэвч жилийн дүнгээр Японы ДНБ 1.7 хувиар өссөн нь 2023 оны эхний улирлаас хойших хамгийн өндөр өсөлт боллоо.
“Хэрэглээ болон бизнесийн хөрөнгө оруулалтад тодорхой бус байдал нэмэгдэж, АНУ руу чиглэсэн экспортын хэмжээ буурах, экспортын өгөөж муудах зэргээс үүдэн сөрөг эрэлтийн шок үүсэх хүлээлттэй байна” хэмээн Японы Төв банк мэдэгдлээ.