- Энэ оны эхний есөн сард экспортын дүн импортынхоос 3.2 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа.
- Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн дүн аж.
- Экспортын нийт үнийн дүнгийн 91.5 хувь БНХАУ руу, Швейцар 4.4 хувь, АНУ руу 1,4 хувийг гаргажээ.
Энэ оны эхний есөн сард экспортын дүн импортынхоос 3.2 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа. 2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Манай улсын гадаад худалдааны экспортын 56.5 хувь нь чулуун нүүрс, 19.2 хувь нь зэсийн хүдэр, баяжмал, 5.7 хувь нь боловсруулаагүй алт, 3.8 хувь нь төмрийн хүдэр баяжмал, 2.1 хувь нь ямааны угаасан ноолуур эзэлж байна. Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн дүн аж. Экспортын нийт үнийн дүнгийн 91.5 хувь БНХАУ руу, Швейцар 4.4 хувь, АНУ 1.4 хувь, ОХУ руу 0.7 хувь, Итали руу 0.3 хувийн бараа, бүтээгдэхүүн гаргажээ. Нийлбэр дүнгээр нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин, төмрийн хүдрийнх 28.8 хувиар тус тус өсжээ. Харин улсын хилээр оруулж ирсэн нийт бараа бүтээгдэхүүний 39.8 хувь, ОХУ 24.6 хувь, Японоос 10.3 хувийг импортоор авчээ. Импортын бараанд голлох жинг шатахуун тослох материал, суудлын болон ачааны автомашин эзэлж байна. Статистик мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард үхрийн мах 27.3 мянган тонн, ямааны мах 4.7 мянган тонныг экспортолсон нь 3.3-7.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт тайлангийн хугацаанд гарчээ.