- Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг.
- Үүнээс 331,791 нь татвар төлөгч бөгөөд өнөөдрийн байдлаар 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна.
- Хугацаа хэтэрсэн тохиолдолд төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг.
Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331,791 нь татвар төлөгч бөгөөд өнөөдрийн байдлаар 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна. 2025 оны тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгаа буюу 100 мянган иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна.
Хугацаа хэтэрсэн тохиолдолд төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.