- Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өслөө.
- Үүнд уул уурхай олборлолт 20.4 хувь, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 28.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
- Гадаад зах зээлд 10.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өслөө.
Үүнд уул уурхай олборлолт 20.4 хувь, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 28.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар өсөхөд металлын хүдэр олборлолт, чулуун болон хүрэн нүүрс олборлолт тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 – 51.1 хувиар өсөж, харин чулуун нүүрс, газрын тос, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдрийн баяжмал, баяжуулсан нүүрс, мөнгөний баяжмал, 9.4 – 36.6 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс, шингэн сүү, янжуур тамхи, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өссөн байна. Харин металл бэлдэц, цэвэр спирт, гурил, цагаан архи, катодын зэс, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, нүүрсэн шахмал түлш, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурчээ.
Гадаад зах зээлд 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 41.7 хувийг нүүрс олборлолтын салбар, 53.7 хувийг металлын хүдэр олборлолтын салбар эзэлж байна.