Сабрина Карпентерийг TikTok-ийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгаруулжээ
12 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
- Богино бичлэгийн платформ TikTok жилийн эцсийн тайлангаа лхагва гарагт нийтэд танилцуулжээ.
- Сабрина Карпентерийн “Espresso”, "Please Please Please" зэрэг хит дуунууд нь тус платформ дээр 15 сая гаруй бичлэгт ашиглагджээ.
АНУ-ын дуучин Сабрина Карпентер TikTok-ийн 2024 оны хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ.
АНУ-ын дуучин Сабрина Карпентер 2024 оны TikTok-ийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ. Богино хэмжээний бичлэгийн платформ TikTok жилийн эцсийн тайлангаа энэ 7 хоногийн лхагва гарагт нийтэд танилцуулжээ. Энэ тайланд, TikTok-ийн 2024 оны дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн жагсаалтын эхний аравт Өмнөд Солонгосын зургаан хамтлаг багтсан байна.
Сабрина Карпентерийн “Espresso”, "Please Please Please" зэрэг хит дуунууд нь тус платформ дээр 15 сая гаруй бичлэгт ашиглагджээ.
TikTok-ийн жилийн тайлан нь тухайн жилийнхээ чиг хандлага буюу трэндийг тодорхойлдог онцлогтой. Өнөөдрийн байдлаар TikTok-ийг дэлхий дахинд 1 тэрбум гаруй хүн ашигладаг бөгөөд үүний 170 сая нь АНУ-ын хэрэглэгчид байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ