- АНУ-ын мөнгөний зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ дээд түвшинд хүрлээ.
- Аравдугаар сарын 2-нд дууссан долоо хоногт мөнгөний зах зээлийн санд 38.7 тэрбум ам.доллар нэмэгдсэн талаар АНУ-ын Хөрөнгө оруулалтын компанийн хүрээлэн онцоллоо.
АНУ-ын мөнгөний зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ дээд түвшинд хүрлээ. Тус улсын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг бууруулж, салбарын олон шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн ч хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөний санхүүжилтийг эрчимжүүлсээр байна.
Аравдугаар сарын 2-нд дууссан долоо хоногт мөнгөний зах зээлийн санд 38.7 тэрбум ам.доллар нэмэгдсэн талаар АНУ-ын Хөрөнгө оруулалтын компанийн хүрээлэн онцоллоо.
Энэхүү өсөлт нь нийт активын хэмжээг 6.46 их наяд ам.долларт хүргэж, шинэ дээд түвшинг тогтоожээ.
Институциональ мөнгөний зах зээлийн санд хадгалагдаж буй хөрөнгийн хэмжээ 14.2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 3.87 их наяд ам.доллар болсон бол жижиглэнгийн сангуудын хөрөнгийн хэмжээ 24.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж 2.60 их наяд ам.доллар болжээ.
Тус улсын Засгийн газрын сангуудын хөрөнгө 42.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 5.29 их наяд ам.долларт хүрсэн байна.