bnr-0
ОХУ-ын газрын тосны орлого 21 хувиар буурчээ
12 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
  • ОХУ-ын газрын тосны орлого арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 21 хувиар буурсан байна.
  • Газрын тосны салбараас орох орлого ийнхүү буурсан нь дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт эрэлтээ давж, ханш сул байсантай холбоотой аж.
  • Тухайлбал, тус улсын өнгөрсөн сарын газрын тосны татварын орлого 5.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
ОХУ-ын газрын тосны орлого арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан байна.

ОХУ-ын газрын тосны орлого арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан байна. 

Шинжээчдийн үзэж байгаагаар, газрын тосны салбарын орлого сүүлийн хоёр сар дараалан буурч байгаа нь энэ аж.  Тухайлбал, арваннэгдүгээр сарын орлогоос татвар авахдаа Уралын газрын тосны ханшийг баррель нь дунджаар 64.72 ам.доллар гэж тооцож байгаа нь жилийн өмнөхөөс 17 ам.доллароор буурсан үзүүлэлт юм байна.

Тухайлбал, тус улсын өнгөрсөн сарын газрын тосны татварын орлого 5.8 тэрбум ам.доллар  болж, өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурчээ.

ОХУ-ын газрын тосны салбарын орлого ийнхүү огцом буурсан нь ханшийн уналтаас гадна Засгийн газраас нь тависан хоригтой ч холбоотой. Мөн энэ зах зээл дээр ОПЕК-ийн орнуудаас гадна  АНУ болон Канад гэсэн том тоглогчид "Олборло бас дахин олборло" гэсэн уриатай үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, нийлүүлэлт эрс нэмэгдснээр ханш нь олон улсын зах зээл дээр өсөхгүй байх бас нэг шалтгаан болж байна.  Ирээдүйд ханш нь өсөхгүй байх  магадлал өндөртэй түүхий эдийн жагсаалтад газрын тосыг оруулаад байна. 

ОХУ-ын Сангийн яамны мэдээлснээр газрын тос, байгалийн хийн нийт орлого өнгөрсөн сард 17 хувиар буурч, 7.7 тэрбум ам.доллар болсон байна.   

mobile-logo