- АНУ-ын дуучин Тэйлор Свифт энэ онд нийт 26.6 тэрбум хандалт авснаараа бүр уран бүтээлчдийг тэргүүллээ.
- Харин монгол уран бүтээлчдийг The Hu хамтлаг 52.4 сая хандалт авснаараа тэргүүлсэн байна.
“Spotify” хөгжмийн платформ дээр энэ онд хамгийн их хандалт авсан дуутай уран бүтээлчээр АНУ-ын дуучин Тэйлор Свифт шалгарлаа. Түүнийг энэ онд нийт 26.6 тэрбум удаа сонсчээ.
Тус платформ дээр хамгийн их тоглогдсон дуутай уран бүтээлчийн жагсаалтыг Пуэрто-Рикогийн дуучин Bad Bunny 2020-2022 оны хооронд тэргүүлсэн бол Тэйлор Свифт ийнхүү сүүлийн 2 жил тэргүүллээ.
Энэ онд “Spotify” дээр хамгийн их хүн сонссон дуугаар Сабрина Карпентерын “Espresso” шалгарсан байна.
Харин монгол уран бүтээлчдийг The Hu хамтлаг 52.4 сая хандалт авснаараа тэргүүлсэн бол удаах байранд DJ Bodikhuu нийт 4 сая орчим хандалт авснаараа орсон байна. Эдгээр уран бүтээлчид зөвхөн Монгол Улсаас төдийгүй дэлхийн олон оронд сонсогчидтой болсноороо энэхүү жагсаалтыг тэргүүлжээ.