bnr-0
“Samsung Electronics”-ийн ашиг 1458.2 хувиар өслөө
07 сарын 31, 2024
ХУВААЛЦАХ
  • "Samsung" компанийн энэ оны хоёрдугаар улирлын орлого 74.07 их наяд вонд хүрч, өмнөх оны мөн үеэс 23.42 хувиар өссөн байна.
  • HBM санах ойн чип нь хиймэл оюун ухааны чипийн хувьд маш чухал бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны өсөлтөөс үүдэн зах зээлд асар их эрэлттэй байгаа юм.
  • Харин “Samsung”-ийн ухаалаг гар утасны борлуулалт хоёрдугаар улиралд буурсан үзүүлэлттэй байна.
"Samsung" компанийн энэ оны хоёрдугаар улирлын орлого 74.07 их наяд вонд хүрч, өмнөх оны мөн үеэс 23.42 хувиар өссөн байна.

“Samsung Electronics” компани лхагва гарагт энэ оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж, орлого болон үйл ажиллагааны ашиг хүлээлтээс давсан тухай мэдэгдлээ.

Тус компанийн энэ оны хоёрдугаар улирлын орлого 74.07 их наяд вонд хүрч, өмнөх оны мөн үеэс 23.42 хувиар өссөн бол үйл ажиллагааны ашиг 10.44 их наяд вонд хүрч, 1458.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хиймэл оюун ухааныг хөгжүүлж буй үйлчлүүлэгчдийн дунд өндөр зурвасын өргөн, ердийн санах ой (HBM), тухайлбал динамик санамсаргүй хандалтын санах ой зэрэг технологийн эрэлт ихэссэн нь Өмнөд Солонгосын технологийн аварга компанийн үйл ажиллагааны ашгийн өсөлтөд түлхүү нөлөөлжээ.

HBM санах ойн чип нь хиймэл оюун ухааны чипийн хувьд маш чухал бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны өсөлтөөс үүдэн зах зээлд асар их эрэлттэй байгаа юм. Энэ нь дэлхийн хамгийн шилдэг хоёр санах ойн чип үйлдвэрлэгч болох “Samsung Electronics” болон “SK Hynix” компаниудад ихээхэн ашиг тусаа өгөөд буй.

Өнгөрсөн пүрэв гарагт “SK Hynix” компани 2018 оны хоёрдугаар улирлаас хойших улирлын хамгийн өндөр ашгаа авсан талаар мэдэгдлээ.

Харин “Samsung”-ийн ухаалаг гар утасны борлуулалт хоёрдугаар улиралд буурсан үзүүлэлттэй байна. Ухаалаг утасны гол бүрэлдэхүүн хэсгүүдийн үнэ өсөхийн хэрээр ухаалаг гар утасны бизнесийн ашиг орлого буурсан байна.   

mobile-logo