bnr-0
Мобиком Корпораци 5G сүлжээг турших 25GB дата багцыг үнэгүй олгож байна
21 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Мобиком Корпораци 5G сүлжээг Улаанбаатар хот болон Орхон аймагт техникийн шатанд туршиж байна.
  • Мобикомын хэрэглэгчид арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал Мобиком апликейшнээр QR код уншуулан зөвхөн 5G сүлжээнд ашиглах, 2 хоногийн хугацаатай 25GB багцыг үнэ төлбөргүй идэвхжүүлэн туршилтад оролцох боломжтой.
Ингэхдээ та Мобиком апликейшний “Үндсэн цэс” хэсэг рүү орж, баруун дээд булан дахь сканнераар QR кодыг уншуулах юм байна.

Үүрэн холбооны ууган оператор Мобиком Корпораци дараа үеийн 5G сүлжээг Улаанбаатар хот болон Орхон аймагт радио давтамжийн буюу техникийн шатанд туршиж байна.

Мобикомын хэрэглэгчид арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал Мобиком апликейшнээр QR код уншуулан зөвхөн 5G сүлжээнд ашиглах, 2 хоногийн хугацаатай 25GB багцыг үнэ төлбөргүй идэвхжүүлэн туршилтад оролцох боломжтой.

Ингэхдээ та Мобиком апликейшний “Үндсэн цэс” хэсэг рүү орж, баруун дээд булан дахь сканнераар QR кодыг уншуулах юм байна.  

mobile-logo