bnr-0
Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хурдацтай өргөжиж, салбарын бусад тоглогчдын ашгийн хэмжээг бууруулж байна
11 сарын 12, 2024
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн зэсийн тэргүүлэгч хэрэглэгч Хятад улс хайлуулах үйлдвэрийг эрчимтэй байгуулж байгаа бөгөөд энэ онд дэлхийн цэвэршүүлсэн зэсийн 50 гаруй хувийг үйлдвэрлэх төлөвтэй байна. 
  • Хэрэв энэ тэлэлт цаашид үргэлжилбэл дэлхийн үйлдвэрлэл Хятадад төвлөрч, стратегийн ашигт малтмал Хятад улсаас хамааралтай болох эрсдэл үүсэж байна хэмээн барууны орнууд санаа зовниж байна.
Хязгаарлагдмал түүхий эдийн төлөөх ширүүн өрсөлдөөн нь олборлогчдын ашгийн хэмжээг бууруулж, Чили, Европ, Энэтхэг зэрэг дэлхий даяарх үйл ажиллагаанд нөлөөлөөд буй. 

Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хурдацтай өргөжиж, уг өсөлт нь дэлхийн зэс боловсруулалтын салбарын ашигт ажиллагааг эрсдэлд оруулж байна. Дэлхийн зэсийн тэргүүлэгч хэрэглэгч Хятад улс хайлуулах үйлдвэрийг эрчимтэй байгуулж байгаа бөгөөд энэ онд дэлхийн цэвэршүүлсэн зэсийн 50 гаруй хувийг үйлдвэрлэх төлөвтэй байна. 

Хязгаарлагдмал түүхий эдийн төлөөх ширүүн өрсөлдөөн нь олборлогчдын ашгийн хэмжээг бууруулж, Чили, Европ, Энэтхэг зэрэг дэлхий даяарх үйл ажиллагаанд нөлөөлөөд буй. 

Хэрэв энэ тэлэлт цаашид үргэлжилбэл дэлхийн үйлдвэрлэл Хятадад төвлөрч, стратегийн ашигт малтмал Хятад улсаас хамааралтай болох эрсдэл үүсэж байна хэмээн барууны орнууд санаа зовниж байна.

Удахгүй Шанхайд болох зэсийн салбарын чуулга уулзалтын үеэр энэ асуудлаар томоохон хэлэлцүүлэг өрнөх аж.

Дэлхийн уул уурхайн олборлох үйлдвэрлэлтэй харьцуулахад боловсруулах хүчин чадал хэт их байгаа тул хайлуулах үйлдвэрүүдийн боловсруулалтын төлбөр 2024 онд тонн тутамдаа 80 ам.доллар байгаа бол 40 ам.доллар болж буурч, алдагдалд хүргэж болзошгүй байна.   

mobile-logo