iPhone дуудлага бичиж, түүнийгээ текст болгон хувиргадаг болжээ
07 сарын 31, 2024
ХУВААЛЦАХ
- iPhone хэрэглэгчид утасны дуудлагын яриаг бичиж, түүнийгээ текст болгон хөрвүүлэх боломжтой болжээ.
- Дуудлагын яриаг хурааж дууссаны дараа автоматаар “Note” аппликэйшнд текст хэлбэрээр бичигдсэн байх аж.
iOS 18.1 хөгжүүлэгчийн хувилбарт мөн “Mail” апп-ын шинэчлэл, шинэ дизайнтай Siri зэрэг өөр олон зүйлс багтжээ.
Apple-ийн iOS 18.1 шинэчлэлээр iPhone хэрэглэгчид хиймэл оюун ашиглан утасны дуудлагын яриаг бичиж, түүнийгээ текст болгон хөрвүүлэх боломжтой болжээ.
Beta хувилбарт хандах эрхтэй хэрэглэгчид дуудлага хийх үедээ дэлгэцийн зүүн дээд буланд байрлах "record" товчийг дарж дуудлагаа бичиж болно.
Энэ нь дуудлага хийж байгаа эсрэг талын хүнд мэдэгдэгдэх бөгөөд "Энэ дуудлагын яриа бичигдэх болно" гэсэн мессеж сонсогдоно. Дуудлагын яриаг хурааж дууссаны дараа автоматаар “Note” аппликэйшнд текст хэлбэрээр бичигдсэн байх аж.
iOS 18.1 хөгжүүлэгчийн хувилбарт мөн “Mail” апп-ын шинэчлэл, шинэ дизайнтай Siri зэрэг өөр олон зүйлс багтжээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ