bnr-0
Meta, Google, TikTok, Snapchat-ийг АНУ-ын сургуулиуд донтолтын асуудлаар шүүхэд өглөө
7 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн олон нийтийн сүлжээний тэргүүлэгч Meta, Google, TikTok, Snapchat компаниудыг АНУ-ын сургуулиуд Холбооны шүүхэд өглөө.
  • Google болон Meta-ийн хэвлэлийн төлөөлөгчид буруутай гэх үндэслэлийг үгүйсгэж, тэдний компаниуд платформ дээрх залуу хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан хэмээн хариу мэдэгджээ.
Дэлхийн олон нийтийн сүлжээний тэргүүлэгч Meta, Google, TikTok, Snapchat компаниудыг АНУ-ын сургуулиуд Холбооны шүүхэд өглөө.

Дэлхийн олон нийтийн сүлжээний тэргүүлэгч Meta, Google, TikTok, Snapchat компаниудыг АНУ-ын сургуулиуд Холбооны шүүхэд өглөө.

Уг платформууд нь оюутан, сурагчдын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, “донтуулж” байна гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэх гаргаад буй.

Google болон Meta-ийн хэвлэлийн төлөөлөгчид буруутай гэх үндэслэлийг үгүйсгэж, тэдний компаниуд платформ дээрх залуу хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан хэмээн хариу мэдэгджээ.

Snap мөн аюулгүй байдлын санаачилгыг дурдаж, Snapchat нь хэрэглэгчдийн сайн сайхан байдалд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан судалгааг онцолжээ.

Харин нэхэмжлэх гаргаад буй сургуулиудын төлөөлөгчид олон нийтийн сүлжээг тамхи үйлдвэрлэгчидтэй харьцуулж, “like” зэрэг товчлуур нь хүүхдүүдийн сэтгэцэд донтолт хэлбэрээр нөлөөлж байна хэмээжээ.  

mobile-logo