bnr-0
Хятадад хиймэл оюунт 14 эмчтэй дэлхийн анхны эмнэлгийг нээлээ
10 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • “Agent Hospital” эмнэлэг нь 14 хиймэл оюунт эмчтэй бөгөөд виртуал дөрвөн сувилагчтай. 
  • Энгийн нэг эмч хоёр жилийн хугацаанд тухайн тооны өвчтөнийг эмчилдэг бол AI эмч нь хэдхэн өдрийн дотор оношилж, тэр дор нь эмчилгээ эхлэх боломжтой гэсэн үг юм.
Тус эмнэлгийг дэлхийд дээгүүр ордог Цинхуа их сургуулийн технологийн мэргэжилтнүүд бүтээжээ.

Хятад улс дэлхийн хамгийн анхны хиймэл оюунд суурилсан эмнэлэгтэй боллоо. Тодруулбал, “Agent Hospital” эмнэлэг нь 14 хиймэл оюунт эмчтэй бөгөөд виртуал дөрвөн сувилагчтай. 

Тус эмнэлгийн гол давуу тал нь хэдхэн өдрийн дотор 10 мянга гаруй өвчтөнд үйлчилж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ. Энгийн нэг эмч хоёр жилийн хугацаанд тухайн тооны өвчтөнийг эмчилдэг бол AI эмч нь хэдхэн өдрийн дотор оношилж, тэр дор нь эмчилгээ эхлэх боломжтой гэсэн үг юм. Тус эмнэлгийг дэлхийд дээгүүр ордог Цинхуа их сургуулийн технологийн мэргэжилтнүүд бүтээжээ.

Эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж, эмч, сувилагч нарт нэмэгдэж байгаа ачааллыг хуваалцахын тулд ийн хиймэл оюунд суурилсан эмнэлэг барьж, эмнэлгийн  чанартай тусламж үйлчилгээг илүү өргөн хүртээмжтэй үзүүлнэ гэж технологийн мэргэжилтнүүд үзэж байна.  

mobile-logo