bnr-0
Цахилгааны үнийг өнөөдрөөс 280 төгрөг болгож өсгөлөө
11 сарын 15, 2024
ХУВААЛЦАХ
  • 2024 оны арванэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болжээ.
  • Айл өрхийн хувьд хэрэглээнээс хамаарч, 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт цаг 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгожээ. 
  • Дулааны эрчим хүчний үнийн өсөлт 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөгдөх бөгөөд энэ онд дулааны үнэ хуучин хэвээрээ байх юм.
Ахуйн хэрэглээний үнэд 1 кВт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдэж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны арванэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болжээ.

Аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхээр болсон байна. Айл өрхийн хувьд хэрэглээнээс хамаарч, 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт цаг 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгожээ. 

Ахуйн хэрэглээний үнэд 1 кВт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдэж байгаа. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ хэмээн шийдвэрлэжээ.

Дулааны эрчим хүчний үнийн өсөлт 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөгдөх бөгөөд энэ онд дулааны үнэ хуучин хэвээрээ байх юм.  

mobile-logo