bnr-0
Google математик, шинжлэх ухааны бодлого боддог шинэ хайлтын хэрэгсэл гаргажээ
11 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • Google Lens хайлтын системийн Homework гэсэн шинэ функцын тусламжтайгаар шийдвэрлэх гэсэн асуулт, бодох бодлогоо камераараа уншуулаад л хариултыг нь тайлбартайгаар харах боломжтой болсон байна.
  • Одоогийн байдлаар Google Lens-ийн Homework функц нь ахлах сургуулийн түвшинд байгаа бөгөөд Google компани их сургуулийн түвшин цаашлаад илүү академик чиглэлд өргөжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү системээс STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик хичээлүүдийн агуулгаас асуувал зохимжтой.

Google компани оюутан, сурагчдад зориулан математик, шинжлэх ухаан, бодлогыг бодож, тайлбарладаг хиймэл оюунт хайлтын хэрэгслээ гаргажээ.

Google Lens хайлтын системийн Homework гэсэн шинэ функцын тусламжтайгаар шийдвэрлэх гэсэн асуулт, бодох бодлогоо камераараа уншуулаад л хариултыг нь тайлбартайгаар харах боломжтой болсон байна.

Энэхүү системээс STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик хичээлүүдийн агуулгаас асуувал зохимжтой гэнэ. Өөр нэгэн давуу тал нь гар бичмэлийг маш сайн таньдаг бөгөөд, хариугаа хэрхэн гаргасныг алхам алхмаар нь тайлбарладаг байна.

Одоогийн байдлаар Google Lens-ийн Homework функц нь ахлах сургуулийн түвшинд байгаа бөгөөд Google компани их сургуулийн түвшин цаашлаад илүү академик чиглэлд өргөжүүлэхээр ажиллаж байна.  

mobile-logo