- Санхүү, хөрөнгө оруулалтын салбарынхан дэлхий дээрх тэрбумтнуудын жагсаалтын 14%-ийг эзэлдэг
- 324 тэрбумтан төрүүлсэн аж ахуй, үйлдвэрлэлийн салбар бол бүх цаг үеийн түүхэнд хамгийн их чинээлэг хүмүүсийн төрүүлдэг салбар гэлцдэг.
- Технологийн салбарынхан 341 тэрбумтантай байсан бол одоо дэлхийн хэмжээнд 313 тэрбумтантай гэж бүртгэгдсэн байна.
Хөрөнгө оруулагчид, банкирууд, венчур капиталистууд, финтек үүсгэн байгуулагчдыг гээд нийт 372 тэрбумтантай салбар бол санхүү, хөрөнгө оруулалтынхан. Тэд дэлхий дээрх тэрбумтнуудын жагсаалтын 14 хувийг эзэлдэг бөгөөд хамгийн чинээлэг хүн нь 148 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн тав дахь хамгийн чинээлэг хүн болох хөрөнгө оруулагч домогт Уоррен Баффет хэвээр байна.
Тэрбумтан болох хамгийн түгээмэл хоёр дахь зам бол үйлдвэрлэлийн салбар. 324 тэрбумтан төрүүлсэн аж ахуй, үйлдвэрлэлийн салбар бол бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон чинээлэг хүмүүсийг төрүүлдэг салбар гэлцдэг.
Харин технологийн салбарынхны хувьд компани цомхотгол хийж, ганхсан он жил болж өнгөрсөн. Энэ салбарынхан 341 тэрбумтантай байсан бол одоо дэлхийн хэмжээнд 313 тэрбумтантай гэж бүртгэгдсэн байна. Гэсэн хэдий ч технологи нь тэрбумтнууд төрүүлдэг жагсаалтын эхний гуравт хэвээр байна.