- Таобао Монгол Улсыг албан ёсны үйлчилгээ үзүүлэх орныхоо тоонд нэмснээр барааны үнэ дундын нэмэгдэлгүй хэрэглэгчийн гар дээр очих боломж бүрдэж байна.
- Таобоа Монгол Улс гэсэн тохиргоотой болж, монгол руу хийх тээврийн цэс гарч ирдэг болжээ.
Хятадын хамгийн том онлайн худалдааны платформ Таобоа борлуулалтынхаа аппликейшний шинэчлэлийн хүрээнд Монгол Улсыг үйлчилгээ үзүүлэх улсуудынхаа тоонд албан ёсоор нэмлээ. Ийнхүү Таобоа Монгол Улс гэсэн тохиргоотой болж, монгол руу хийх тээврийн үйлчилгээ гарч ирдэг болжээ.
Монголоос онлайнаар захиалга хийсэн таны барааг тээвэр зуучийн Monex компани хүргэж өгөх ажлыг гүйцэтгэх бол 99 юаниас дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн онлайнаар захиалан худалдан авсан тохиолдолд монгол руу хүргэлт үнэгүй байх аж.
Таобао нь нэмэгдэлгүй хамгийн хямд үнийг санал болгодог гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онлайн худалдааны сүлжээ юм.
Энэ апплейкшнийг 2003 оны дөрөвдүгээр сарын 21-нд анх бүртгүүлж байжээ. Эзэмшигч нь Ханжоу хотод бүртгэлтэй Алибаба. Дэлхийн хамгийн хандалт өндөртэй найман платформын нэг юм. Хэрэглэгчээс хэрэглэгч рүү чиглэсэн худалдааны буухиа үйлчилгээг санал болгодог. 2016 оны байдлаар гэхэд л нэг тэрбум төрлийн бараа энэ аппликейшний худалдан авалтын санд бүртгэлтэй байсан бол Ковид гарснаас хойш эрэлт хэрэгцээ нь хамгийн өссөн аж. Төлбөрийг онлайнаар хийж, манай улсаас ХААН банк энэ платформыг нь дэмжиж ажиллах болжээ. Борлуулагчид бараагаа тогтмол үнээр эсвэл дуудлага худалдаагаар борлуулах боломжтой аж. Таобао Монгол Улсыг албан ёсны үйлчилгээ үзүүлэх орныхоо тоонд нэмснээр барааны үнэ дундын нэмэгдэлгүй хэрэглэгчийн гар дээр очих боломж бүрдэж байна.