bnr-0
Amazon компани анхны өнгөт Kindle-ээ танилцууллаа
10 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Энэ сарын 30-нд албан ёсоор худалдаалагдаж эхлэх уг загваруудаас олны анхаарлыг Kindle Colorsoft нэртэй анхны өнгөт Kindle ихээр татаж байна.
  • Хэрэглэгчид номын хавтас, комик зургийг өнгөтөөр харж, онцлох зүйлсийг өнгөтөөр тэмдэглэх боломжтой болжээ.
  • Active Canvas гэгдээд буй Kindle Scribe нь тэмдэглэл хөтөлж, зураг зурах боломжтой бөгөөд цаасан дээр бичиж, арилгаж буй мэт мэдрэмж төрүүлнэ.
Шинэ загваруудын үзэг илүү боловсронгуй болж, жинхэнэ цаасан дээр сараачихтай адил болгосон гэж Amazon-ын зүгээс онцгойлон мэдэгдсэн. 

Amazon компани өөрсдийн цахим ном уншигч Kindle-ийн сайжруулсан гурван загвар болон цоо шинэ өнгөт Kindle-ийг танилцууллаа.

Энэ сарын 30-нд албан ёсоор худалдаалагдаж эхлэх уг загваруудаас олны анхаарлыг Kindle Colorsoft нэртэй анхны өнгөт Kindle ихээр татаж байна. 279.99 долларын үнээр худалдаанд гаргах уг Kindle нь 8 долоо хоног цэнэгээ барихаас гадна усны хамгаалалттайгаараа онцлог болж байна. 

Хэрэглэгчид номын хавтас, комик зургийг өнгөтөөр харж, онцлох зүйлсийг өнгөтөөр тэмдэглэх боломжтой болжээ. Дэлгэц нь 7 инч бөгөөд Amazon-ийн хар цагаан Kindle Paperwhite төхөөрөмжтэй ижил хэмжээтэй байна.

Дараагийн сонирхолтой шинэчлэлт нь хоёр дахь үеийн Kindle Scribe. Active Canvas гэгдээд буй уг төхөөрөмж дээр хүссэнээрээ тэмдэглэл хөтөлж, зураг зурах ч боломжтой. Хэрэглэгчдэд яг л цаасан дээр бичиж, арилгаж буй мэт мэдрэмж төрүүлнэ.

Шинэ загваруудын үзэг илүү боловсронгуй болж, жинхэнэ цаасан дээр сараачихтай адил болгосон гэж Amazon-ын зүгээс онцгойлон мэдэгдсэн. 

Хүүхдэд зориулсан хувилбар нь 129.99 ам.долларын үнэтэй, зургаан сарын Amazon Kids+-ийн ном, аудио номыг ашиглах боломжтой юм байна.  

mobile-logo