bnr-0
Япон улс 5G-ээс 20 дахин хурдан дэлхийн анхны 6G төхөөрөмж танилцууллаа
10 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
  • Японы консорциум урьд өмнө хэзээ ч байгаагүй өгөгдөл дамжуулах чадвартай дэлхийн анхны өндөр хурдны 6G төхөөрөмжийг танилцууллаа. 
  • Энэхүү төхөөрөмжийн анхны загвар нь секундэд 100 гигабит (Gbps) хурдтай өгөгдөл дамжуулж, одоогийн 5G технологиос 20 дахин их хурдыг үзүүлсэн юм. 
6G технологийн эхний загвар ийн гарсан ч мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар анхны арилжааны 6G сүлжээг 2030 он хүртэл ашиглах боломжгүй.

Харилцаа холбооны салбарт томоохон үсрэлт хийж, Японы консорциум урьд өмнө хэзээ ч байгаагүй өгөгдөл дамжуулах чадвартай дэлхийн анхны өндөр хурдны 6G төхөөрөмжийг танилцууллаа. 

Энэхүү төхөөрөмжийн анхны загвар нь секундэд 100 гигабит (Gbps) хурдтай өгөгдөл дамжуулах чадвартайгаараа дэлхийг гайхшируулж, одоогийн 5G технологиос 20 дахин их хурдыг үзүүлсэн юм. 

6G технологийн эхний загвар ийн гарсан ч мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар анхны арилжааны 6G сүлжээг 2030 он хүртэл ашиглах боломжгүй. Судалгаа, хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд эхний техникийн үзүүлэлтүүдийг 2028 он гэхэд гарна гэж тооцоолж байна.

6G технологийн ачаар хиймэл оюун ухаан, эрүүл мэндийн салбарт хувьсгал хийнэ гэсэн таамаг байгаа бөгөөд алсаас мэс засал хийх экосистемийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байх нь ээ.  

mobile-logo