bnr-0
30 жилийн ойгоо угтах Үндэсний Дээд Лигийн шинэ улирал эхлэхэд 4 хоног үлдлээ
10 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • Энэ жилийн лиг 30 жилийн ойтой золгож байгаа мөн өрсөлдөж буй багуудын түүхэндээ анх удаа аялан тоглолт хийхээрээ онцлогтой.
  • Одоогоос 30 жилийн өмнө буюу 1994 онд Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн зохиогдож байжээ.
Шинэ улирал энэ сарын 12-нд хөшгөө нээх бөгөөд эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөнө.

МСБХ-ий Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирал эхлэхэд дөрөв хоног үлджээ.

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1994 онд Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн зохиогдож байжээ. Энэ хугацаанд холбоо хоёр хуваагдаж, Монголын сагсан бөмбөгийн хөгжлөөс хойш нь татсан.

Тэгвэл өнгөрсөн жилээс холбоод нэг талдаа гарч, нэгдсэн “The League” нэртэй Үндэсний Дээд Лигийн тэмцээн зохион байгуулагдаж монголын сагсан бөмбөгийн хөгжил нэг шат ахисан.

Энэ жилийн лиг 30 жилийн ойтой золгож байгаа мөн өрсөлдөж буй багуудын түүхэндээ анх удаа аялан тоглолт хийхээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, найрамдлын Дархан хотоор овоглосон “Дархан Юнайтед” баг өөрийн талбайдаа улирлын тоглолтыг хүлээн авна гэсэн үг.

Шинэ улирал энэ сарын 12-нд хөшгөө нээх бөгөөд эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөнө.

mobile-logo