bnr-0
Энэ сарын 31-нээс эхлэн “Friends” цуврал Монголд гарахгүй
10 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
  • Америкийн алдарт ситком цуврал Friends аравдугаар сарын 31-нээс хойш Сингапур, Филиппин, Монгол зэрэг орнуудын Netflix-ээс бууна.
  • Уг цувралыг одоогоор АНУ-ын HBO Max, Hulu, Prime Video сувгуудаар үзэх боломжтой ч Монголд HBO Max, Hulu-г ашиглах боломжгүй бөгөөд Prime Video дээрх Friends цувралыг одоогоор манай улсаас үзэх боломжгүй байна.
  • Friends-ийг кино сандаа байлгахын тулд Netflix 100 сая ам.долларыг төлдөг байсан бол HBO Max энэ алдарт цувралыг өөрсдийн тавцанд байршуулахын тулд 425 сая ам.доллар Warner Bros. кино компанид төлөх гэрээ хийсэн.
Энэхүү цуврал Warner Bros. кино компанид жил бүр нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг.

Америкийн алдарт ситком цуврал Friends аравдугаар сарын 31-нээс хойш Сингапур, Филиппин, Монгол зэрэг орнуудын Netflix-ээс бууна. Учир тус цувралын эрхийг эзэмшдэг WarnerMedia-гийн Netflix-тэй хийсэн лицензийн хугацаа дууссан байна.

Уг цувралыг одоогоор АНУ-ын HBO Max, Hulu, Prime Video сувгуудаар үзэх боломжтой ч Монголд HBO Max, Hulu-г ашиглах боломжгүй бөгөөд Prime Video дээрх Friends цувралыг одоогоор манай улсаас үзэх боломжгүй байна.

Энэхүү цуврал Warner Bros. кино компанид жил бүр нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг бөгөөд гол дүрийн жүжигчид цувралын орлогоос жил бүр 2%-ийг хүртдэг байна. 

Friends-ийг кино сандаа байлгахын тулд Netflix 100 сая ам.долларыг төлдөг байсан бол HBO Max энэ алдарт цувралыг өөрсдийн тавцанд байршуулахын тулд 425 сая ам.доллар Warner Bros. кино компанид төлөх гэрээ хийсэн.  

mobile-logo