- Парис 2024 олимп, паралимпын зар сурталчилгааны орлого түүхэн дээд түвшинд хүрч, Токиогийн олимпын үед тогтоож байсан 1.25 тэрбум ам.долларын рекордыг эвдсэн талаар “Comcast Corp.” компанийн “NBCUniversal” мэдээллээ.
- Олимпын наадмын нээлтийн эхний дөрвөн өдөрт оргил цагийн үеэр үзэгчдийн тоо 33.8 саяд хүрсэн нь Токиогийн наадмаас даруй 77 хувиар өндөр үзүүлэлт аж.
- Зар сурталчилгааны нийт орлогын 25 орчим хувийг дижитал платформын зар сурталчилгаа бүрдүүлсэн нь Токиогийн олимптой харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт бөгөөд шинэ дээд амжилт юм.

Парис 2024 олимп, паралимпын зар сурталчилгааны орлого түүхэн дээд түвшинд хүрч, Токиогийн олимпын үед тогтоож байсан 1.25 тэрбум ам.долларын рекордыг эвдсэн талаар “Comcast Corp.” компанийн “NBCUniversal” мэдээллээ.
Зуны олимпын 33 дахь удаагийн наадмын нээлтийн ёслолыг 28.6 сая гаруй хүн үзсэн нь 2012 оны Лондоны олимпоос хойших хамгийн олон үзэгчтэй нээлт болоод буй. Олимпын наадмын нээлтийн эхний дөрвөн өдөрт оргил цагийн үеэр үзэгчдийн тоо 33.8 саяд хүрсэн нь Токиогийн наадмаас даруй 77 хувиар өндөр үзүүлэлт аж.
Олимпын үеэр сурталчилгаа хийх нь компаниудын маркетеруудын хувьд хамгийн том боломжуудын нэгд тооцогддог. Гэвч “Coca-Cola Co.” тэргүүтэй зарим компани Токио 2020 олимпын наадмын үеэр сурталчилгаа цацахаас татгалзаж байсан бол энэ онд “NBCUniversal”-ийн шууд дамжуулалтын үеэр ивээн тэтгэгчээр хамтарч ажилласан байна. Энэ жилийн наадамд сурталчилгаа байршуулж буй маркетеруудын тоо түүхэн дээд түвшинд хүрсэн ба тэдгээрийн дийлэнхийг эм үйлдвэрлэгч, технологийн болон автомашин үйлдвэрлэгчид эзэлжээ. Тэдгээрээс технологийн салбарын компаниуд л гэхэд нийт орлогын 15 хувийг дангаар бүрдүүлж байна.
Зар сурталчилгааны нийт орлогын 25 орчим хувийг дижитал платформын зар сурталчилгаа бүрдүүлсэн нь Токиогийн олимптой харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт бөгөөд шинэ дээд амжилт юм.