bnr-0
MMарт дотоод үйлдвэрлэлээ өргөжүүлж, “Food to Go” концепц нэвтрүүлэв
05 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
MMарт сүлжээ дэлгүүр сүүлийн хугацаанд дотоод бүтцээ өргөтгөн, хэрэглэгчийн өдөр тутмын хэрэгцээнд чиглэсэн “Food to Go” үйлдвэрлэлийг нэвтрүүлж эхэлжээ.

Худалдааны салбарт үндэсний хэмжээний тоглогч болсон MMарт сүлжээ дэлгүүр сүүлийн хугацаанд дотоод бүтцээ өргөтгөн, хэрэглэгчийн өдөр тутмын хэрэгцээнд чиглэсэн “Food to Go” үйлдвэрлэлийг нэвтрүүлж эхэлжээ.

Одоогийн байдлаар MMарт нь “Экспресс”, “Хөрш”, “Хөрш Плас”, “Супермаркет” гэх дөрвөн төрлийн концепц бүхий 27 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр салбар нь хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна шинэхэн хүнс, өөрийн нэрийн бүтээгдэхүүн, импортоор оруулж ирсэн герман бараагаар хэрэглэгчдэд үйлчилж байгаа юм.

Шинээр нэвтрүүлж буй “Food to Go” нь тус сүлжээний дотоод хоол үйлдвэрлэлийн нэгж бөгөөд бэлэн, түргэн шуурхай хэрэглэгдэхүйц хоол хүнсийг тухайн салбар дотроо бэлтгэн борлуулах загвартай. MMарт-ийн мэдээлснээр энэ төрлийн бүтээгдэхүүнийг одоогоор 16 салбарт худалдаалж байгаа бөгөөд цаашид энэ тоог нэмэх зорилготой байна.

“Food to Go” нь үндсэндээ дөрвөн төрлийн бүтээгдэхүүнтэйгээр хэрэглэгчдэд хүрч байгаа бөгөөд тэдгээр нь үйлдвэрлэлийн нэгдсэн стандартад тулгуурлан, тухайн салбарын гал тогоонд бэлтгэгддэг ажээ. Ийнхүү MMарт нь дотоод үйлдвэрлэл, хэрэглэгчийн үйлчилгээ хоёрыг уялдуулах замаар нийлүүлэлтийн сүлжээгээ дотооддоо нэгтгэх алхам хийж эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд жижиглэн худалдааны салбарт хэрэглэгчийн худалдан авалтын зан төлөв өөрчлөгдөж, хурдан шуурхай, боловсруулсан хоолны эрэлт нэмэгдэж байгаа нь ийм төрлийн үйлдвэрлэлийг дэлгүүрийн сүлжээтэй нэгтгэх шаардлагыг нэмэгдүүлж байна. MMарт-ийн хувьд энэхүү шинэчлэл нь хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шийдэл байхаас гадна дотоод нөөцөө ашиглан бүтээмж нэмэгдүүлэх зорилготой алхам болохоор байна.   

mobile-logo