bnr-0
Тээврийн зардал 10 хувиар буурсан нь барааны үнэ өсөхгүй байхад сайнаар нөлөөлж байна
10 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
  • Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2024 оны есдүгээр сард 191.8 болж, үйлдвэрлэгчийн үнэ оны мөн үеэс 9.5 хувиар буурчээ.
  • Агаарын тээврийн тийзийн үнэ 7.5 хувь буурсан нь тээврийн салбарын үнэ бууралттай гарахад голлон нөлөөлжээ.
Тайлангийн хугацаанд тээврийн зардал өсөөгүй нь инфляц хэлбэлзэхгүй байхад сайнаар нөлөөлж байна.

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс  2024 оны есдүгээр сард 191.8 болж, үйлдвэрлэгчийн үнэ оны мөн үеэс 9.5 хувиар буурч, өмнөх сараас өөрчлөлтгүй гарчээ.

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар буурахад агаарын тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 15.3 хувь, хуурай замын бусад тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 11.4 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2024 оны есдүгээр сард 9.5 нэгж хувиар буурсны 7.6 (80.4%) нэгж хувь агаарын тээврийн салбарын үнийн бууралтаас шалтгаалсан байна.

Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2024 оны есдүгээр сард 120.9 болж, үйлдвэрлэгчийн үнэ  өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна.

Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар өсөхөд кино, видео, телевизийн хөтөлбөрийн үйлдвэрлэл, бичлэг хийх болон хөгжим, ая үйлдвэрлэх  үйл  ажиллагааны  дэд  салбарын  үйлдвэрлэгчийн  үнэ  80.5 хувь,  мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 8.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өнгөрсөн сард 2.0 хувь гарсны 1.9 (95.4%) нэгж хувь нь кино, видео, телевизийн хөтөлбөрийн үйлдвэрлэл, бичлэг хийх болон хөгжим, ая үйлдвэрлэх үйл ажиллагаа байна.  

mobile-logo