- Судалгаанаас үзэхэд ганцаар аялагчид өвөрмөц соёлтой, байгалийн үзэсгэлэнт газруудтай, аюулгүй, тав тухтай, үйлчилгээ сайтай улсуудыг илүүд үзэх хандлагатай байгаа аж.
- Жагсаалтыг Энэтхэг тэргүүлсэн бөгөөд тус улс баялаг түүх, олон төрлийн соёл, байгалийн үзэсгэлэнт газар зэргээрээ онцлог юм.
- Харин жагсаалтын хоёрдугаарт Итали улс бичигдсэн бөгөөд тус улсын аюулгүй байдал, аялагчдад ээлтэй орчин, амттай хоол, сонирхолтой үзвэр үйлчилгээ зэргийг харгалзан ийнхүү жагсаасан байна.

Сүүлийн жилүүдэд ганцаарчилсан аялал олон хүний сонирхлыг татах болсон бөгөөд "Kensington" тансаг зэрэглэлийн аяллын үйлчилгээний байгууллага 2025 онд ганцаараа аялахад хамгийн тохиромжтой улсуудыг нэрлэжээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа аяллын чиг хандлага, судалгааны дүнг үндэслэсэн байна.
Судалгаанаас үзэхэд ганцаар аялагчид өвөрмөц соёлтой, байгалийн үзэсгэлэнт газруудтай, аюулгүй, тав тухтай, үйлчилгээ сайтай улсуудыг илүүд үзэх хандлагатай байгаа аж.
Энэхүү жагсаалтыг Энэтхэг тэргүүлсэн бөгөөд тус улс баялаг түүх, олон төрлийн соёл, байгалийн үзэсгэлэнт газар зэргээрээ онцлог юм. Жайпурын хөл хөдөлгөөн ихтэй гудамжнаас эхлээд Кералагийн нам гүм усан замууд гээд Энэтхэгээс аялагч бүр өөрийнхөө хүсэлд нийцсэн гайхамшгийг мэдрэх боломжтой. Түүнчлэн, Энэтхэг нь дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг болох Таж Махалын эх орон гэдгээрээ алдартай.
2025 онд ганцаарчилсан аялал хийхэд хамгийн тохиромжтой 10 улс
-
Энэтхэг
-
Итали
-
Япон
-
Египет
-
Тайланд
-
Австрали
-
Испани
-
Исланд
-
Франц
-
Шинэ Зеланд
Харин жагсаалтын хоёрдугаарт Итали улс бичигджээ. Италийн аюулгүй байдал, аялагчдад ээлтэй орчин, амттай хоол, сонирхолтой үзвэр үйлчилгээ зэргийг харгалзан ийнхүү жагсаасан байна. Мөн тус улсаар ганцаараа аялж буй хүмүүс жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудыг бус, өвөрмөц түүхтэй, шинэ нээлт хийх боломжтой, онцгой уур амьсгалтай газруудыг илүү сонирхдог аж.