- “OpenAI” компани Ази, Номхон далайн бүс нутаг дахь хиймэл оюун ухааны эрэлтийг хангах зорилгоор Сингапурт салбараа нээж, багаа бүрдүүлж эхэллээ.
- Энэ оны эхээр тус компани Ази дахь анхны салбараа нээсэн бөгөөд GPT-4 загварыг япон хэлээр хэрэглэх боломжийг хэрэглэгчдэд олгож эхэлсэн байна.
- Өнгөрсөн долоо хоногт “OpenAI" компани 157 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, удаан хугацаанд хүлээгдсэн санхүүжилтээ бүрдүүлж чадсан юм.
“OpenAI” компани Ази, Номхон далайн бүс нутаг дахь хиймэл оюун ухааны эрэлтийг хангах зорилгоор Сингапурт салбараа нээж, багаа бүрдүүлж эхэллээ. Оны эцэс гэхэд нээгдэх шинэ оффис нь стартап түншүүд, Засгийн газар болон бусад бүс нутгийн үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах төв болох аж.
Түүнчлэн “OpenAI” орон нутгийн судалгааны бүлгүүдийг нэгтгэсэн AI Singapore-тэй хамтран ажиллах юм. ChatGPT-ийн нэг хүнд ногдох хамгийн өндөр хэрэглэгчдийн тоонд Сингапур багтдаг хэмээн “OpenAI” мэдэгдэлдээ дурджээ.
Энэ оны эхээр тус компани Ази дахь анхны салбараа нээсэн бөгөөд GPT-4 загварыг япон хэлээр хэрэглэх боломжийг хэрэглэгчдэд олгож эхэлсэн байна.
“Google” болон “Meta” зэрэг АНУ-ын технологийн аваргуудын Ази дахь төв бол Сингапур юм. "Технологийн манлайллын баялаг түүхтэй Сингапур хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч орон болж байна" хэмээн “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт “OpenAI" компани 157 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, удаан хугацаанд хүлээгдсэн санхүүжилтээ бүрдүүлж чадсан юм.