Умард Солонгос Украин руу цэргээ илгээж магадгүй
10 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
- Умард Солонгос Украин дахь байлдааны талбарт цэргээ байршуулах магадлалтай гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ.
- Нэмж дурдахад, Умард Солонгос авто болон төмөр замын сүлжээг Өмнөд Солонгосоос "бүрэн" таслахаа лхагва гарагт мэдэгджээ.
Умард Солонгос Украин дахь байлдааны талбарт цэргээ байршуулах магадлалтай гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ.
Умард Солонгос Украин дахь байлдааны талбарт цэргээ байршуулах магадлалтай гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан бөгөөд цэргийн хүчийг Украин руу илгээх магадлал өндөр байна хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён хэллээ.
Түүнчлэн АНУ, Өмнөд Солонгос, Япон улсын эрх баригчид Умард Солонгосыг Орос улсад сум, баллистик пуужин нийлүүлсэн хэмээх үндэслэлээр буруутгаад буй. Харин хоёр улсын зүгээс уг мэдэгдлийг няцаасан байна.
Нэмж дурдахад, Умард Солонгос авто болон төмөр замын сүлжээг Өмнөд Солонгосоос "бүрэн" таслахаа лхагва гарагт мэдэгджээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ