bnr-0
Tesla дөрөв дэх удаагаа Cybertruck-ийг эргүүлэн татлаа
06 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газрын мэдээлснээр, 11.7 мянга орчим машины урд цонхны шил арчигчийн мотор эвдэрч магадгүй байгаа бөгөөд энэ нь үзэгдэх орчныг хязгаарлаж, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна.
  • “Tesla”-гаас эдгээр асуудалтай холбоотой осол болж, хүний амь эрсэдсэн, эсвэл гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй хэмээн мэдэгджээ.
"Tesla" 23 мянга гаруй "Cybertruck" цахилгаан пикап машинаа зах зээлээс эргүүлэн татаж байна.

АНУ-д төвтэй “Tesla” компани 23 мянга гаруй "Cybertruck" цахилгаан пикап машинаа зах зээлээс эргүүлэн татаж байгаа бөгөөд энэ нь тэдний дөрөв дэх удаагийн тохиолдол болж байна. 

АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газрын мэдээлснээр, 11.7 мянга орчим машины урд цонхны шил арчигчийн мотор эвдэрч магадгүй байгаа бөгөөд энэ нь үзэгдэх орчныг хязгаарлаж, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Үүнээс гадна, багажны доторлогоог буруу хийсэн байж магадгүй асуудлын улмаас доторлогоо салж, бусад жолооч нарт зам дээр аюул учруулж болзошгүй тул 11.38 мянга гаруй "Cybertruck"-ийг эргүүлэн татаж байгаа аж. 

“Tesla”-гаас эдгээр асуудалтай холбоотой осол болж, хүний амь эрсэдсэн, эсвэл гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй хэмээн мэдэгджээ.  

mobile-logo