- “Tesla” компанийн энэ оны тавдугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд АНУ-д борлуулсан автомашины тоо 618,000 хүрсэн бол бусад үйлдвэрлэгч тус хугацаанд 597,000 цахилгаан автомашин борлуулжээ.
- Энэ сарын борлуулалтыг тооцох үед “Tesla” АНУ-ын зах зээл дэх үнэмлэхүй байр сууриа алдаж магадгүй хэмээн шинжээчид үзжээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани сүүлийн зургаан жилийн турш эзэмшиж байсан АНУ-ын цахилгаан автомашины зах зээл дэх ноёрхлоо энэ сард алдаж магадгүй байна.
“Tesla” компанийн энэ оны тавдугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд АНУ-д борлуулсан автомашины тоо 618,000 хүрсэн бол бусад үйлдвэрлэгч тус хугацаанд 597,000 цахилгаан автомашин борлуулсан талаар автомашины үйлдвэрлэлийн сар бүрийн борлуулалтын мэдээг бэлтгэгч “Marklines” компанийн хамгийн сүүлийн үеийн тайланд дурджээ.
Тус компанийн 2015 онд үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн Model S загварын автомашин эрэлттэй байж, 2018 онд Model 3 худалдаанд гарснаас хойш бусад үйлдвэрлэгчийг борлуулалтаараа ардаа орхисон бөгөөд АНУ дахь хамгийн өндөр борлуулалттай цахилгаан автомашин үйлдвэрлэгч болсон юм.
Харин “Tesla”-ийн энэ оны эхний улирлын борлуулалт жилийн өмнөхөөс 13 хувиар буурсан бол бусад үйлдвэрлэгчийн борлуулалт өссөн үзүүлэлттэй байна.
Энэ сарын борлуулалтыг тооцох үед “Tesla” АНУ-ын зах зээл дэх үнэмлэхүй байр сууриа алдаж магадгүй хэмээн шинжээчид үзжээ.