bnr-0
“Toyota” найдвартай байдлаар тэргүүлэгч байр сууриа алдлаа
12 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ
  • Тээврийн хэрэгслүүдэд хийсэн дотоод туршилт болон хэрэглэгчдийн мэдээлэлд тулгуурлан жил бүр гаргадаг “Consumer Reports” компанийн энэ жилийн найдвартай байдлын чансааг “Subaru” брэнд тэргүүллээ. 
  • Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” тус улсын гигант “Toyota” компанийг тэргүүлж буй анхны тохиолдол юм. 
Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” тус улсын гигант “Toyota” компанийг тэргүүлж буй анхны тохиолдол юм. 

Toyota болон түүний тансаг зэрэглэлийн брэнд Lexus найдвартай байдлаар тэргүүлэгч байр сууриа алдлаа. Тээврийн хэрэгслүүдэд хийсэн дотоод туршилт болон хэрэглэгчдийн мэдээлэлд тулгуурлан жил бүр гаргадаг Consumer Reports компанийн энэ жилийн найдвартай байдлын чансааг Subaru брэнд тэргүүллээ. 

Японы автомашин үйлдвэрлэгч Subaru тус улсын гигант Toyota компанийг тэргүүлж буй анхны тохиолдол юм. 

Consumer Reports 2000-2024 оны хооронд үйлдвэрлэгдсэн автомашинуудыг хамардаг бөгөөд 12 сарын хугацаанд автомашин эзэмшигчдийн сэтгэгдлийг 20 гаруй үзүүлэлтэд тулгуурлан үнэлдэг байна. 

"Subaru технологийн шилжилтийг хийхдээ удаан байдаг бөгөөд энэ нь найдвартай байдлын үүднээс авч үзвэл сайн зүйл юм” хэмээн тус тайланд дурджээ.

Subaru автомашинаа дахин загварчлахдаа аль болох бага хэмжээний бүтцийн өөрчлөлтийг хийдэг бөгөөд энэ нь найдвартай байдлыг нэмэгдүүлж, шинэ асуудал гарах эрсдэлийг бууруулдаг байна.   

mobile-logo