- Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн зүүн хэсэг, мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт дуу цахилгаантай аадар бороо орно.
- Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн бороотой, агаарын хэм +23…+25 градус байна.
- Сэлэнгэ, Орхон, Идэр, Тамир, Ховд, Улз, Хурх, Балж, Буянт, Зэгстэй голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-40 см давж, үерийн аюултай түвшинд хүрээд байна.

Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн зүүн хэсэг, мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул аялал зугаалгаар яваа иргэд, малчид гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын албанаас анхааруулж байна.
Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн бороотой, агаарын хэм +23…+25 градус байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон говийн бүсийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх аймгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Долдугаар сарын 13-ны байдлаар Сэлэнгэ, Орхон, Идэр, Тамир, Ховд, Улз, Хурх, Балж, Буянт, Зэгстэй голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-40 см давж, үерийн аюултай түвшинд хүрээд байна.