- Наурызын баяр нь Монгол Улсын нийт хүн амын 4 хувийг бүрдүүлдэг казах түмний соёлын биет бус өвийн олон илэрхийллийг агуулдаг учир казахын ард түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үедээ өвлөн үлдээхэд нийгэм, соёлын чухал үүрэгтэй баяр юм.
- Монгол Улсын хувьд Наурыз нь уг төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн 17 дахь соёлын өв нь болж байна.
Парагвай Улсын Асунсион хотод 12-р сарын хоёрны өдөр эхэлсэн ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19-р ээлжит чуулганы үеэр “Наурыз” баярыг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэж авлаа. Ингэснээр Монгол Улсын хувьд Наурыз нь уг төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн 17 дахь соёлын өв нь болж байна.
Манай улс казахын ард түмний уламжлалт "Наурыз" баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлж, 12 улсын хамтаар нэр дэвшүүлээд байсан юм.
Наурызын баяр нь Монгол Улсын нийт хүн амын 4 хувийг бүрдүүлдэг казах түмний соёлын биет бус өвийн олон илэрхийллийг агуулдаг учир казахын ард түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үедээ өвлөн үлдээхэд нийгэм, соёлын чухал үүрэгтэй баяр юм.
Монголын казах түмний “Наурызын баяр” тэмдэглэх уламжлал нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид, ялангуяа Казах малчдын ахуй амьдралд холбогдох ёс заншил, уламжлалыг шингээж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ахмад настнаа хүндэтгэн дээдлэх өвөрмөц уламжлалыг бий болгож, үеэс үед өвлөгдөн ирснээрээ онцлогтой.
Наурыз баярыг Азербайжан, Энэтхэг, Иран, Киргизстан, Узбекистан, Пакистан, Турк Улсын санаачилгаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2009 онд бүртгүүлсэн ба 2016 онд Афганистан, Казахстан, Ирак, Тажикстан, Туркменистан улс нэмэгдсэн байна.