bnr-0
Алслагдсан сумдад сонгуулийн үеэр "Starlink"-ийн интернэтийн 400 гаруй төхөөрөмж ашиглана
06 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
  • Нийт 2198 хэсгийн хороогоор дамжуулж 2 сая 224 мянган сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
  • Олон улсын хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч ирж, олон улсад мэдээлэхээр бэлтгэж байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 28-ны өдөр эхэлнэ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 28-ны өдөр эхэлнэ. Маргааш өглөө орон даяар 07:00 цагт санал хураалт эхэлж, 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Нийт 2198 хэсгийн хороогоор дамжуулж 2 сая 224 мянган сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Энэ үеэр алслагдсан сумд, сүлжээгүй газруудад "Starlink"-ийн интернэтийн 400 гаруй төхөөрөмжийг ашиглах аж.

Мөн энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч ирж, олон улсад мэдээлэхээр бэлтгэж байна. Үүнд Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, The Guardian, Agence-France-Presse зэрэг мэдээллийн агентлаг, телевизийн сэтгүүлч сурвалжлагч нар багтаж байна.

mobile-logo