- Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дөнгөж үйлдвэрээсээ гарсан шинэ шар айраг хэрэглэгчдэд жинхэнэ амт, өндөр чанарыг мэдрүүлж чаддаг байна.
- Урт хугацааны тээвэрлэлт, хадгалалт зэрэг шат дамжлагаар дамжин ирдэг импортын шар айрагтай харьцуулбал Монголдоо үйлдвэрлэсэн шар айраг нь хэрэглэгчдэд шинэ бөгөөд чанарыг хадгалан хүрдэг юм.
- Үндэсний үйлдвэрлэгч АПУ компани нь 100 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна.

“Шар айраг шинэ байхдаа хамгийн төгс”
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дөнгөж үйлдвэрээсээ гарсан шинэ шар айраг хэрэглэгчдэд жинхэнэ амт, өндөр чанарыг мэдрүүлж чаддаг байна.
Өөрөөр хэлбэл, шар айраг шинэ байх тусмаа амт, үнэр, өнгө, шингэний тунгалаг зэрэг байдал нь чанартай байдаг бөгөөд хэрэглэгчийн мэдрэмж, шар айргаас авах таашаал тэр хэрээр нэмэгддэг аж.
Урт хугацааны тээвэрлэлт, хадгалалт зэрэг шат дамжлагаар дамжин ирдэг импортын шар айрагтай харьцуулбал Монголдоо үйлдвэрлэсэн шар айраг нь хэрэглэгчдэд шинэ бөгөөд чанарыг хадгалан хүрдэг юм.
Сибиугийн Их Сургуулийн Хүнсний технологийн салбарын “Е” цуврал судалгаанд дурдсанаар:
“Шар айраг үйлдвэрлэгдсэн мөчөөс эхлэн амт, үнэр, тунгалаг байдал зэрэг шинж чанарууд нь тасралтгүй өөрчлөгдөж эхэлдэг. Энэ өөрчлөлт нь хадгалалтын нөхцөл, хугацаа, тээвэрлэлтийн явцад эрчимждэг бөгөөд хуучралт нь шар айргийн чанарт сөрөг нөлөө үзүүлдэг.”
Таны сонголт – Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих оролцоо
Шар айргийн гол түүхий эд болох арвайг Монголын хөрсөнд ургасан ургамлаар, үндэсний тариаланчид болон үйлдвэрлэгчдийн хамтын хөдөлмөрөөр бүтээдэг. Тухайлбал, АПУ компани нь Сэлэнгийн тариаланчдаас түүхий эдээ татан авч, үндэсний үйлдвэрүүдэд нарийн технологийн дагуу боловсруулж, ISO, MNS зэрэг олон улсын стандартыг мөрдөн хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүнээ хүргэдэг байна.
Иргэд АПУ компанийн бүтээгдэхүүнийг сонгосноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, цаашилбал, хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих давуу талтай юм.
Монгол хүн танд зориулан бүтээдэг үндэсний шар айраг
Үндэсний үйлдвэрлэгч АПУ компани нь 100 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хугацаанд гадаадын шилдэг брюмастер, технологич, экспертүүдтэй хамтран дэлхийн зах зээлд амт, чанараараа өрсөлдөхүйц шар айргийг бүтээж, хөгжүүлсээр байна. Монгол орны хөрсөнд ургасан арвай, байгалийн цэнгэг усыг ашиглан шинэлэг төрлийн, өвөрмөц онцлогтой шар айргийг хөгжүүлсээр байгаа нь дотоодын хэрэглэгчдийн итгэлийг хүлээгээд буй.