- 2025 оны эхний хагас жилд Монгол Улсын ДНБ 15.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар нэмэгджээ.
- Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн оны мөн үеэс 35.6 хувиар өсөлт үзүүлсэн бол үйлдвэрлэл, барилгын салбар 9.6 хувиар тэлсэн байна.
- Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь малын тоо толгойн тогтвортой өсөлт, хүнсний бүтээгдэхүүний дотоодын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой.

2025 оны эхний хагас жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2015 оны зэрэгцүүлэх үнээр 15.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 811.8 тэрбум төгрөгөөр буюу 5.6 хувиар нэмэгджээ. ДНБ-ий өсөлтийн 1.3 хувийг хөдөө аж ахуйн салбар, харин 1.4 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн байна. Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн оны мөн үеэс 35.6 хувиар өсөлт үзүүлсэн бол үйлдвэрлэл, барилгын салбар 9.6 хувиар тэлсэн нь хамгийн өндөр өсөлттэй салбаруудаар нэрлэгдэж байна.
Өсөлтийн хамгийн том хувь нэмрийг хөдөө аж ахуйн салбарын хувьд, шинжээчдийн үзэж буйгаар энэ нь малын тоо толгойн тогтвортой өсөлт, хүнсний бүтээгдэхүүний дотоодын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа нь салбарын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурь өсөлтийг хангаж байна.
Мөн үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг өссөн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хоёр дахь хүчин зүйл болов. Тээвэр, аялал жуулчлалын сэргэлт, дотоодын хэрэглээний өсөлт, худалдааны идэвхжил энэ салбарын өргөжилтөд түлхэц болсон гэж эдийн засагчид дүгнэж байна.