Трамп: Орос-Украины дайныг дуусгах үүрэг Зеленскийд ногдож байна
08 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины дайныг дуусгах үүрэг Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийд ногдож буйг онцолсон байна.
- Трамп Киев зүүн хэсгийн бүслэгдсэн нутаг дэвсгэрээ Орост шилжүүлж, бусад хэсэгт фронтыг царцаах Путины саналыг Зеленскийд дамжуулсан байна.
- Зеленский уг саналд татгалзсан хариу өгсөн ба үүнийг хүлээн зөвшөөрөх нь Украины чухал хамгаалалтын байрлал алдагдаж, Москвад дахин довтлох боломжийг олгоно гэж үзээд буй.

Д.Трамп: Зеленский хүсвэл Орос-Украины дайныг нэн даруй дуусгах боломжтой, эсвэл үргэлжлүүлж болно.