Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталлаа
04 сарын 19, 2024
ХУВААЛЦАХ
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн 97.5 хувь буюу 39 гишүүн дэмжсэнээр эцэслэн баталлаа.
- Үндэсний баялгийн сан нь Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангаас бүрдэх ба эдгээр сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийг өнөө ба ирээдүйн иргэд тэгш хүртэх хөгжлийн бодлогыг зэрэгцсэн байдлаар тодорхойлон хэрэгжүүлэхийг энэ хуулиар зорьж буй.
- Хууль батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.
